Нийслэлийн Онцгой байдлын газраас дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчдын хүрээнд сорил, сургалт дадлагыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.
Сорил, сургалт дадлагад нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангиуд болон Дотоод хэргийн Их сургуулийн Онцгой байдлын сургуулийн багш, дамжааны сонсогчдын 19 багийн 100 орчим алба хаагч хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.
Нэгдсэн дүнгээр нэгдүгээр байрт Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр анги, хоёрдугаар байрт Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар анги, гуравдугаар байрт Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн баг тамирчид тодорлоо.
Алба хаагчдын сургалтын онол, дадлага, ур чадварын чиг хандлагад үнэлгээ хийх, багийн нэгдсэн ажиллагаанд сургаж дадлагажуулах, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа бие бялдарыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох, Гал түймэр унтраах, аврах ангиудын сургалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтаж зохион байгуулагдснаараа онцлог юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.