Энэ хүрээнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, аюултай хог хаягдлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, химийн хорт, аюултай бодисын зөвшөөрөл болон холбогдох бусад асуудлаар танилцуулга, мэдээлэл хийлээ.
Мөн Цаг уур, орчны шинжилгээний төвийн байгалийн гамшгийг урьдчилан мэдээлэх болон Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн үйл ажиллагаа, ус, хөрс, агаарын мониторингийн үйл ажиллагаатай танилцан холбогдох мэргэжилтнүүдэд зөвлөмж чиглэл өгөв.