Нийслэлийн Онцгой байдлын газраас “Мартаж болохгүй” нөлөөллийн аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хорооны айл өрхүүдэд ахуйн гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуужээ.
Нэгдсэн арга хэмжээнд нийслэлийн Онцгой байдлын газар, төвийн 6 дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Сүхбаатар дүүргийн 15,17 дугаар хороодын хэсгийн ахлагч, сайн дурын ажилтан, Цагдаагийн газар, “Таван толгой түлш” ХХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Сүхбаатар дүүрэг дэх хэрэлэгчдэд үйлчлэх төв”-ийн нийт 450 ажилтан оролцжээ.
Хяналт шалгалтад 3787 өрхийг хамруулж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 2527 зөрчлийг илрүүлэн 264 зөрчил буюу 10.4 хувийг газар дээр нь арилгуулсан байна.
Мөн 3708 иргэнд галын аюулаас урьдчилан сэргийлэх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгч, гарын авлага, санамж, сэрэмжлүүлэг материал тарааж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.