Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд “ЭХ ОРОНЧ ЗАЛУУ” Үндэсний аяныг 21 аймаг, 9 дүүрэг, 330 суманд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулах гэж байна.
Өсвөр үе, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх сургалт нөлөөллийн үйл ажиллагааг танхимаар болон цахим хэлбэрээр аймаг, нийслэл, дүүргийн төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагын төлөөллүүд болох Зэвсэгт хүчний жанжин штаб, Цагдаагийн ерөнхий газар, Цэргийн анги, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газруудтай хамтран зохион байгуулна. Уг арга хэмжээнд урьдчилсан байдлаар 13000 орчим залуучуудад хүргэхээр төлөвлөсөн.
Тус аяны хүрээнд залуу хойч үед , эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх, эх орноо хайрлах, улс, үндэсний аюулгүй байдлыг хангах тэдний соёл боловсрол, бие даан амьдрах чадвар, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг сурталчлах, хариуцлагатай иргэн байхад дэмжлэг үзүүлж ажиллах юм.
Зохион байгуулагч:
-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
-Зэвсэгт хүчний жанжин штаб
-“Эерэг тэмүүлэл” НҮТББ