Зуухан дотор агаарын эргэлт муутай, хүчилтөрөгч хангалттай биш байвал CO2-ын оронд CO үүсдэг. Энэ нь угаарийн хий юм. Нүүрсийг шатааж эхлэх үед болон шаталт дуусаж гал бөхөх үед угаарын хий хамгийн ихээр ялгардаг.
Угаарын хийн хордлогын шинж тэмдэг:
- Толгой өвдөх
- Огиулж бөөлжих
- Ханиалгах
- Ядарч сульдах
- Гуйвж дайвах
- Ухаан балартаж унах
Угаарын хийн хордлогын үед авах анхны тусламж:
- Угаартай орчноос гаргах /толгой, биеийг хучиж агаарт гаргах, халуун бүлээн шингэн юм уулгах/
- Унтуулахгүй байх /спирт үнэртүүлэх, нүүрийг хүйтэн усаар шавших/
- Ам, хамар залгиурыг чөлөөлж цэвэрлэх /тэгш гадаргуу дээр хэвтүүлж, эрүүг өргөн амьсгалын замыг чөлөөлж хэл унахаас сэргийлэх/
- Шаардлагатай үед хиймэл амьсгал, цээж шахалтыг яаралтай хийх
- Эмчид яаралтай хандах хэрэгтэй!!!