Уулзалтаар сайд Н.Энхтайван Ковид-19 цар тахлаас үүссэн шинэ нөхцөл, байдалд тохируулан Их Британид оршин сууж буй монгол иргэдэд зохих дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлээд цаашид үргэлжлүүлэн тусалж, дэмжихийг хүсэв.
Монгол, Их Британийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдааг нэмэгдүүлэх, олон улсын чанар, стандарт нийцсэн экспортын бараа бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэхэд Их Британийн хөрөнгө оруулалтыг татах зэрэг харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.
Эх сурвалж: МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ