Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг ХХҮЕГ-аас гаргажээ.
Тухайлбал хүүхдийн мөнгийг 11-р сарын 18-наас олгох бол эхийн алдар одонгийн мөнгөн тусламж болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт тусламжийг 15-наас олгож эхлэнэ.
- Нийгмийн халамжийн тэтгэвэр 11-р сарын 15, 11-р сарын 25
- Онцгой тохиолдлын болон амжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 11-р сарын 15
- Насны хишиг 11-р сарын 25
- Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж 11-р сарын 25
- Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж 11-р сарын 18
- Хүүхдийн мөнгөн тэтгэмж 11-р сарын 18
- Алдар цолтон ахмад, настанд олгох хөнгөлөлт, тусламж 11-р сарын 15
- Асаргааны тэтгэмж 11-р сарын 15, 11-р сарын 25
- Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт, тусламж 11-р сарын 15, 11-р сарын 25
- Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ 11-р сарын 25 тус тус олгогдох ажээ.