“Цөлжилт Монголд” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо

Монгол УлсынЕрөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулсан “Цөлжилт Монголд” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо.

Уралдаанд мэргэжлийн болон сонирхогчид 200 гаруй бүтээлээ ирүүлснээс :

1 дүгээр байрт  С.Чинбатын “Гамшиг гадаа ирээд байна”

2 дугаар байрт   Э.Мөнхчулууны   “Газрын хилэн” 3 дугаар байрт   П.Отгонбаатарын   “Цөлд алхаж буй эмэгтэй” Тусгай байрт:  Х.Түшигийн ”Салаа зам”, Д.Баттулгын “Өвс” гэрэл зураг шалгарсан байна.

Тэргүүн байрын эзэн дөрвөн сая төгрөг, хоёрдугаар байр гурав, гуравдугаар байр хоёр сая, тусгай байр тус бүр 500 мянган төгрөгийн шагнал гардаж авчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны доройтол, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлээд байна.

Энэ хүрээнд цөлжилтийн өнөөгийн байдал, түүний хор уршиг нь иргэдийн амьдрал, ургамал, ан амьтанд хэрхэн нөлөөлж байгааг харуулах зорилгоор “Цөлжилт Монголд” гэрэл зургийн уралдааныг 2021 оны 10 дугаар сарын 06-15-ны өдрүүдэд зохион байгуулсан юм.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ