Ч.Лодойсамбуу УИХ-ын гишүүн Э.Батшугарыг энэ танхимд тохуу хийж томроод байгаа гишүүдийнхээ олонхоос илүү боловсрол, мэдлэгтэй гэжээ.
Тэрээр: Ялгаж ойлгох.
Э.Батшугар үндсэндээ намын гишүүдийн саналаар УИХ-ын гишүүн болсон.
Намын гишүүдийн саналаар хэн нэг нь гишүүн болж байна гэдэг төрийн эрх нэг намын гарт орчихсон хэрэг биш. Төрийн эрх ард түмний гарт хэвээрээ байгаа. Зүгээр л ард түмэн нь тэр гар аа ашиглахгүй байна. Шалтгаан нь,
1. Нэр дэвшиж байгаа этгээдүүдийг танихгүй байна.
2. Таньдаг ч дэмжихгүй байна.
3. Улс төрийг огт авч хэлэлцэхгүй, тоохгүй байна.
Э.Батшугар анхнаасаа аавынхаа зорилгын хэрэгсэл байдлаар улс төрд орсон. Оруулсан.
Энэ бүгдийг салгаад харвал харин Э.Батшугар нь энэ танхимд тохуу хийж томроод байгаа гишүүдийнхээ олонхоос илүү боловсрол, мэдлэгтэй.
Хэний хүүхэд яаж яваад улс төрд орж ямар тохироогоор гишүүн болж байгаа нь нэг хэрэг. Гишүүн болсон хүн өөрөө хэн бэ, ямар хүн бэ, түүнээс юу гарах вэ гэдэг нь өөр хэрэг гэв.