Монгол Жангүм Одноо гэх бүсгүй өрхийн орлогоноосоо илүүчилж жөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй олон айл өрхөд тусламжийн гараа сунгасаар ирсэн билээ.
Тэрээр өчигдар 34 дахь өрх толгойлсон ээжийнхээ шинэ өргөөний анхны галыг бадрааж сүү өргөж өгчээ.
Сайны хажуугаар саар гэгчээр түүнийг ТВ25 телевизийн "Танайд хоноё" нэвтрүүлгээр гарсны дараагаас олон хүн очиж бууз хийлгэх захиалга өгөхдөө түүнийг утсаар зандарсан нь ч бий гэнэ.
Монгол Жангум Одноо цахим хуудсандаа: ХҮЛЭЭЦГҮЙ МУУХАЙ ЮМАА!!!
Утсаа авсангүй гээд уурлаад хашгичаад элдвийн мсж бичээд байгаа хүмүүс ээ болгооно уу.
Жангүм нь өнөөдөр, маргааш хоёр түмэн завгүй хоёр жаахан гүнжтэй ээжийг гэр оронтой болгох гээд Нарантуул дээр явна.
Завгүй гээд байхад айлд очиж хоол идэх гэж уурлаж байхаар гэртээ хоолоо хийгээд идээч ээ. Албатай юмуу.
Бүр залхчихлаа аймаар дээрэлхүү хүмүүс вэ! гэж аргаа баржээ.