Олимпод оролцсон тамирчдаас Ц.Цогтбаатар, Г.Алтанбагана, Б.Ганхайч нар л энэ удаагийн 22 тамирчны бүрэлдэхүүнд багтсан байсан. Тамирчид маань ерөнхийдөө жигд амжилтыг үзүүлж, эмэгтэйчүүдийн -52 кг-д Б.Хорлоодой, эрэгтэйчүүдийн -60 кг-д Э.Ариунболд, -81 кг-д Г.Болор-Очир нар тус тус хүрэл медаль хүртэв. Мөн шагналт байранд таван тамирчин орсон. Уналтанд орсон, өрсөлдөөнгүй гэгдээд буй эрэгтэй, эмэгтэй дээд жинд А.Адъяасүрэн, О.Цэцэнцэнгэл, Ц.Энхчимэг тэргүүтэй дөнгөж 20 нас гарч буй залуучууд сайн барилдлаа. Мөн 26 настай Э.Ариунболд, 20 настай Г.Болор-Очир нар Их дуулгын анхны медалиа хүртэж, дэлхийд нэрээ данслуулав.