Өнөөдөр 2021.10.15 өдөр 16.20мин орчим багшийн дээдийн баруун талын саадаар алхаж явахад саадны баруун урд хэсэгт доошоо түрүүлгээ хараад хэвтэж байгаа хүн харагдав. Урд явсан 2-3 хүн хажуугаар нь хараад дайжаад өнгөрөв ойртож очоод үзэхэд огт хөдөлгөөнгүй эрэгтэй хүн хэвтэж байлаа. Хажуугаар нь яаж зүгээр өнгөрч чадахав сэрээх гэж дуудахад орчиндоо харьцаагүй, өвдөлтөнд хариу урвалгүй, захад зүрхний цохилт сул амнаас нь архи үнэртсэн, амаар нь дүүрэн бөөлжис болсон байлаа. Намайг очихоос өмнө хэр удаан хэвтсэнийг таашгүй. Хүнээ үнэлээд хажуугын тогтворжуулах байрлалд оруулан 103т яаралтай /Тархины цус харвалт, осголт, архины хордлого/ дуудлага өгчихөөд анхны үзлэг хийж 103 ирэх энэ хугацаанд хэдэн ч хүн хажуугаар өнгөрснийг бүү мэд бүгд хурдан хурдан алхаж надад хамаагүй, энэ залуу цохиод унагачиж, хамт яваа хүн нь юм байхдаа гэсэн харцаар харж өнгөрөх жишээтэй надад туслах нэг ч хүн байсангүй....
Яагаад ийм сэтгэлгүй болов хувь хүмүүс.
Энэ хүн халтар хувцастай, архи уусан уугаагүй, гудамжны, ямарч хүн байж болно гэхдээ энэ хүн бусдын адил аваад явах гэр бүлтэй, ах дүү, хамаатан садан, найз нөхөдтэй л байгаа гаднаас нь харж баян ядуугаар нь ялгаж харах биш хүн гэсэн сэтгэлээр хүн хүндээ хандаж тусалж яагаад болохгүй гэж......
Таны тусалж, тусламж үзүүлж , дуудлага өгсөн хүнд ЯТТ цаг алдалгүй үзүүлж чадвал нэг ч гэсэн аав ээжүүд үр хүүхэдтэйгээ, нэг ч гэсэн гэр бүл, бяцхан үрс элэг бүтэн амьдрах юм гэдгийг ойлгоосой МОНГОЛчуудаа....
Мэдээж 103 ирж энэ хүнд анхны тусламж үзүүлэн лавлагаа эмнэлэгрүү авч явсан. Нэг ч гэсэн монгол хүн эрүүл байгаасай.
Дуулагын дагуу ЯТТ эмчээр Temuulen Bazarragchaa найз маань ирж лавлагаа эмнэлэгрүү авч явлаа найздаа баярлалаа.
Эмч эмнэлэгийн ажилчид бид улаан бүсэд, тус тусын ажлын байрандаа, хөдөө хээр, гадаа гудманд хүртэл цаг минут тутам ажилаа хийсээр байгаа шүү.