Уур амьсгалын өөрчлөлт ба цөлжилтийн тухай богино хэмжээний кино бүтээлийн уралдаан зарлалаа

Уур амьсгалын өөрчлөлт ба цөлжилтийн тухай богино хэмжээний кино бүтээлийн уралдаан зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ба цөлжилт” сэдвийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран богино хэмжээний кино бүтээлийн уралдаан зарлаж байна.
УРАЛДААНЫ ЗОРИЛГО:
  1. Нэгдсэн Үндэстний Байгууллагаас баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” зорилтын 11, 13, 15 дэх зорилгыг хэрэгжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэд, олон нийтэд цөлжилтийн хор уршиг, өнөөгийн нөхцөл байдлыг таниулах,
  2. Уралдаанд шалгарсан бүтээлүүдийг ашгийн бус зорилгоор олон нийтэд толилуулах.
СЭДЭВ:

“Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, экосистемийн доройтол Монгол Улсад үзүүлэх нөлөө”

ШАГНАЛЫН САН:

30 сая төгрөг:

  1. Шилдэг кино- 10 сая төгрөг
  2. Шүүгчдийн нэрэмжит шагнал- 5 сая төгрөг
  3. Шилдэг анимейшн- 5 сая төгрөг
  4. Шилдэг баримтат кино- 5 сая төгрөг
  5. Шилдэг зохиол- 2.5 сая төгрөг
  6. Шилдэг зураг авалт- 2.5 сая төгрөг
БҮРТГЭЛ:

Бүртгэлийн хураамж төлөхгүй. Бүртгэлийг https://president.mn/kino/… холбоосоор илгээнэ. Дүрсний өндөр чанартай файл, кино бүтээлийн зурагт хуудас, кино найруулагчийн фото зургийн хамт WeTransfer, Dropbox зэрэг үйлчилгээг ашиглана.

БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

2021 оны 10 дугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 15-ны 18:00 цаг хүртэл

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА: 
  1. Зарлагдсан сэдэв, агуулгын хүрээнд хийгдсэн байх
  2. Бүтээлийн үргэлжлэх хугацаа 3-10 минут
  3. Бүтээлийн төрөл, жанр хамаарахгүй
  4. Кинонд ашигласан дүрс, зураг, дуу, хөгжим зэрэг нь оюуны өмчийн зөрчилгүй байх
  5. Заасан хугацаанд бүтээлээ ирүүлэх
  6. 2021 оны 1 сарын 01-нээс хойш бүтээсэн, шаардлагад нийцсэн, урд өмнө олон нийтэд толилуулаагүй, цахим орчин болон телевизийн сувгаар түгээгээгүй бүтээлээ ирүүлж болно.
УРАЛДААНЫ ШАЛГАРУУЛАЛТ:
  1. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг цахим орчинд түгээж, олон нийтэд толилуулна.
  2. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг тодорхой хугацаанд цахим орчинд үзэгчдийн хүртээл болгоно. Тэрхүү хугацаанд бүтээлд авсан хандалтын тоо, сэтгэгдэл зэргийг шүүлтийн тодорхой хувьд харгалзаж үзнэ.
  3. Шүүгчдийн баг шилдэг бүтээлүүдийг тодруулна.
  4. Уралдаанд ирүүлсэн бүтээлээс шалгарсан бүтээлийн талаарх мэдээллийг бүртгүүлсэн цахим хаягаар мэдэгдэнэ.
САНАМЖ: 
  1. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн сэдвээр уралдаанд ирүүлсэн бүтээл нь бүх насныхан үзэхэд зориулагдсан байна.
  2. Кино бүтээгч нь уралдаанд ирүүлсэн бүтээлээ “өөрийн бүтээл мөн” гэдгийг батлан даах шаардлагатай.
  3. Уралдаанд ирүүлсэн бүтээл нь олон улсын зохиогчийн эрхийн тухай хуулийг чанад мөрдөх ёстой.
  4. Бүтээлд бусдын хөгжим, бичлэг, утга зохиолын бүтээлийг ашигласан бол зохиогчоос зөвшөөрөл авснаа нотлоогүй тохиолдолд шалгаруулалтад оролцуулахгүй. Зөвшөөрлийг хавсралтаар ирүүлнэ.
  5. Уралдаанд бүтээлээ ирүүлснээр зохиогч нь бүтээлээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын кино архивд хадгалуулах ба олон нийтэд ашгийн бус зорилгоор толилуулахыг зөвшөөрч байгаа болно.
  6. Кино уралдааныг зохион байгуулах хороо нь бүтээл болон түүнд хамаарах бусад мэдээллийн нууцыг хадгалах үүрэг хүлээнэ. Харин бүтээлийн санаа болон бусад элементтэй адил төстэй материалыг бусад уран бүтээлч бүтээсэн тохиолдолд хороо хариуцлага хүлээхгүй. Адил төстэй бүтээл гарсан тохиолдолд санамсаргүй байдлаар давхацсан гэдгээ кино бүтээгч өөрөө хүлээн зөвшөөрнө.
  7. Ирүүлсэн бүтээлтэй холбоотой, кино бүтээх явцад гарсан зохиогчийн эрхийн болон нөхөн төлбөр, хохирол зэрэг аливаа асуудалд зохион байгуулагч тал хариуцлага хүлээхгүй.
  8. Кино уралдааныг зохион байгуулах хороо нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас уралдааныг цуцлах эрхтэй.
  9. Та киногоо бүртгүүлснээр бүтээлээ уг уралдаанаас татахгүй, Кино уралдаан зохион байгуулах хороонд киногоо гаргах эрхийг олгосон, дээрх шаардлага, заалтыг хүлээн зөвшөөрч байгаагаа батлах юм.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам

ХАРИЛЦАХ УТАС:

88066167

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ