Өнөөдөр “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” тохиож байна. НҮБ-ын гишүүн 193 улс оронд 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний энэ өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэсээр байгаа юм.
Эл өдрийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, тэдэнд боловсрол эзэмшүүлэхэд анхаарлаа хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршино.
Дэлхийн 193 оронд энэхүү өдрийг тэмдэглэж байна.
Энэхүү өдрийг жил бүр дэлхий нийтээр тодорхой уриалга чиглэлийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Охидын хүч тасралтгүй үргэлжилсээр” уриатайгаар тэмдэглэгдэж байна.