УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалт 7.00 цагт эхэллээ.
Нөхөн сонгуульд нийт 16 нэр дэвшигч бүртгүүлсэн юм. Өнөөдөр 22.00 цагт дуусах нөхөн сонгуулийн санал хураалтад Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-ны сонгогчид саналаа өгнө. Тодруулбал, Хэнтий аймагт бүртгэлтэй 50 747 сонгогч, түр хасав тэмдэглэгээтэй 748 иргэн байна. Харин Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд санал өгөх 113 935 сонгогч, түр хасав тэмдэглэгээтэй 9 039 сонгогч байгааг СЕХ-ноос мэдээлэв.
Нэр дэвшигчид: 18 дугаар тойрог
Монгол ардын намаас Цагаанхүүгийн ИДЭРБАТ
Ардчилсан намаас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР
Иргэний зориг ногоон намаас Алтанхуягийн БАРХҮҮ
Ард түмний олонхийн засаглал намаас Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ
Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Дамбадондогийн БААТАРЖАВ
Бие даан нэр дэвшигч Магнайбаярын ЧИНГИСХААН
28 дугаар тойрог
Монгол ардын намаас Энхбаярын БАТШУГАР
Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ
Иргэний зориг ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА
"Зөв хүн Электорат эвсэл"-ээс Бадрахын НАЙДАЛАА
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ
Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР
Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ
Ард түмний олонхийн засаглал намаас Алтанцэцэгийн БАТДОРЖ
Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА
Бие даан нэр дэвшигч Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ
Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн ирцийн мэдээг өнөөдөр 13.00, 17.00, 21.00 цагт олон нийтэд мэдээлэх юм.