Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт өчигдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХУД-ийн нутаг дэвсгэр, “Ногоон хэрэм” төслийн талбайд мод тарьсан билээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн өдрүүд 2021 оны 10 дугаар сарын 11-нийг хүртэл үргэлжлэх юм. Тодруулбал, нийслэл хотод сонгон авсан 4 байршилд байгууллага, аж ахуйн нэгжүүд өдөр бүр мод тарьж байгаа юм.