“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт орон нутгийн залуус идэвхтэй оролцож байна.
Өнгөрсөн баасан гарагт Ховд аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газар залуучуудын гарааны бизнесийг дэмжих, Шилдэг Старт-Ап багийг шалгаруулах арга хэмжээний нээлтээ цахимаар зохион байгуулжээ. Эхний шалгаруулалтад 17 сумын 87 залуу оролцож, шинэлэг оновчтой, бүтээлч санал, төслөө танилцуулсан юм.
“Ховд аймаг Шилдэг Старт-Ап залуучуудыг шалгаруулах арга хэмжээг эхлүүлсэн 3 дахь аймаг болсон бөгөөд 17 сумаас оролцож байгааг харахад, орон нутгийн залуучуудад ч гэсэн бизнес хийх хүсэл эрмэлзэл шинэ санаа дүүрэн байгаа нь илэрхий байна. Хүн амын төвлөрлөөс шалтгаалан нийслэлд дүүрэг бүрээс 2 баг шалгаруулан санхүүжилт олгож, харин орон нутагт аймаг бүрээс Шилдэг нэг Старт-Ап багийг шалгаруулж 10 сая төгрөгийн эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй санхүүжилт олгох аж.