Найман настай Э.Ананд хүүгийн хандивын мөнгө цугларч БНСУ-ыг зорьж эмчлүүлхээр явж гурван сар гаран эмчилгээ хийлгээд эх орондоо ирсэн билээ.
Харин Ананд хүү дараагийн хими эмчилгээндээ орход бэлэн болж хүүгийн ээж Ц.Даваа түүний биеийн байдал ямар байгаа талаар мэдээлэл хийжээ.
Тэрээр: Өнөөдрийг хүртэл гарсан зардал нь 162 сая вон буюу 400 гаруй сая төгрөг болсон бөгөөд дахиад гурван удаагийн хими эмчилгээнд орсноор хавдар нь устана гэж эмч нар хэлсэн.
Хими эмчилгээ үр дүн санасныг бодоход сайн байгаа, гэхдээ эмчилгээ маань дөнгөж талдаа орж байна. Зардал мөнгөний хувьд үнэхээр урьдчилж хэлэхэд хэцүү л байна. Эхний 2 хими маань гэхэд л 129 сая вон болсон. Эмнэлэгтээ хүсэлт гаргаад нэг дор их хэмжээгээр биш бага багаар мөнгөө байршуулж байхыг маань зөвшөөрсөн. Ямартай ч эмчилгээгээ тасалдуулахгүйг хичээж л байна. Хүүгийн бие одоохондоо гайгүй ээ, хими эмчилгээ өөрөө их хүнд эмчилгээ болохоор бага зэрэг хүндрэл өгөх тохиолдол гарч байгаа ч тэр болгоныг тэсээд даваад л байна. Дунд нь бас нөхөн сэргээх эмчилгээ алхаж гишгэх дасгалуудаа хийсээр л байгаа хэмээжээ.
Хүчтэй зоригтой ээж, хүү хоёрт хурдан эдгээд эх орон элгэн садандаа ирэхийн ерөөлийг дэвшүүлье.