Г.Бадамцэцэг бүсгүй 27 жилийн өмнө осолд орж тэргэнцэр дээр суужээ. Харин осол гаргасан жолоочоо уучилж явуулсан бөгөөд өөрөө суумгай болж хохирчихоод олон жилийг үдэж байгаа юм. Даанч тэрээр 27 жилийн дараа буюу саяхан MRSI бактер буюу олон улсын эмч нарын айдаг өвчин болох хүний яс махаар холлодог бактераар өвчилж халдвар авч нэг хөлөө бүтэн тайруулж одоо хэвтэрт өдөр бүр 200-300 мянган төгрөгний эм тариа хэрэглэж байгаа юм байна. Ээжтэйгээ хоёул айлын түрээсийн гэрт байдаг учир түүнд Орхон Мөнхжаргал сэтгүүлч тусалж байшин бариад өгөх бодол төрж найзуудаасаа санал асууж байгаа гэнэ. Олон хүн дэмжвэл Бадамцэцэг болон түүний 70 настай ээжид энэ хоёртоо зориулан сарын дотор хөөрхөн байшин барьж өгөхөөр зүтгэх санаатай байгаагаа цахим хуудсандаа илэрхийлжээ.
Г.Бадамцэцэг энэ талаар сэтгэгдлээ илэрхийлж: Үнэхээр сэтгэл дүүрэн байна. Би нь удахгүй гоё байшинтай бас өвдөх зовох юмгүй болох нь гээд магнай минь хагартал баярлаж сууна. Би ямар хүний өмнөөс өвдөөд байгаа биш дээ алийн болгон зовлон ярьхав гээд дотроо уйлж, нүүрэн дээрээ инээж явсан юм. Гэтэл Orkhon Munkhjargal гэдэг мундаг залуу өнөөдөр яриад бүхий л зовлонгоо уудлаад нэг л сайхан болчихлоо. Намайг дэмжээч гэж хүсэлт гаргасан та нартаа бас гялайлаа. Баярлалаа та нартаа. Сайхан сэтгэлтэй та бүхнийхээ хүчинд л би гэдэг хүн амьд оршиж байна. Баярлалаа та нартаа ахин дахин талархая... гэжээ.