Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олимпод амжилт гаргаж, медаль хүртсэн тамирчдыг Төрийн ордонд өнөөдөр хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүллээ.
Засгийн газраас олимпод амжилттай оролцсон тамирчид болон дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгох тухай тогтоолын дагуу Паралимпын наадмаас алтан медаль хүртсэн Э.Содномпилжээд 120 сая төгрөг болон гурван өрөө байрны батламжийг гардууллаа.