Хотын дарга Бүгд Найрамдах Буриад Улсын сайд Чирипов Даба-Жалсан Шагжиевичийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улстай хамтран ажиллах сайд Чирипов Даба-Жалсан Шагжиевичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар Монгол Улсын хамтын ажиллагааг хариуцах анхны сайдаар томилогдсонд баяр хүргэж, Монгол Улс ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буй энэ цаг үед сайдтай танилцаж байгааг цохон тэмдэглэв.

Монгол Улстай хамтран ажиллах сайд Даба-Жалсан Шагжиевич Буриад, Монголын ард түмэн түүхийн салшгүй нягт холбоотойг онцлоод, цаашид хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилгоор талууд 2013 онд байгуулж байсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёл, урлагийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг шинэчлэн байгуулах талаар санал солилцлоо.

Улаанбаатар хот нь тус улсын нийслэл Улаан-Үд хоттой найрамдалт харилцаатайгаас гадна эдийн засаг, аялал жуулчлалын салбарт идэвхтэй хамтран ажилладаг. Уулзалтын үеэр талууд хоёр улсын хотууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын салбарт хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохиролцов.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ