Хөөмийч В.Батзориг: Арай ч дээ Монголчууд минь идэх хоолгүй турж үхэх гээд байна уу?
Хөөмийч В.Батзориг: Бид Өвөр Монголын Алаша аймагт тоглож байна. Бидний тоглож байгаа театрт үнэт чулууны зах байна. Тэнд чулуу зарж байсан нэг Өвөр Монгол эгчтэй танилцаж жаахан юм ярилаа. Манай нутаг чулуугаа дууссан энд зарж байгаа бүх чулуу Монгол улсаас ирсэн гэж ярьж байна. Та нар очиж худалдаж авдаг юм уу? гэсэн чинь үгүй Монголчууд өөрсдөө хил давуулж авчирч өгдөг гэнэ...!!! Энэ яриаг сонсоод гол харлаж нүд харанхуйлах шиг боллоо. Хятадын бүх хот сууринд ийм зах байгаа гээд боддоо... Үнэхээр харамсалтай.
Арай ч дээ Монголчууд минь идэх хоолгүй турж үхэх гээд байна уу? Бид чинь байгалийнхаа хамаг үнэтэй болгоноо хоногийн хоолноос өгөөд байхаар үр хүүхдүүддээ юу үлдээх вэ? Чулууг зөөх нь бүү хэл бага байхад эмээ өвөө маань байрнаасаа хөдөлсөн чулуу 10 жил зовдог гэж хэлдэг байж билээ... Тэгж л энэ сайхан эх орныг минь хайрлан хайрлан бидэнд үлдээжээ... Гэтэл бидний байж байгаа царай... Одоо манай улс хил гааль дээрээ хатуу хориг тавьж энэ бүхнийг таслан зогсоох хэрэгтэй !!! Бид ядуу байж болно гэхдээ ингэж хэзээ ч болохгүй ...!!! гэжээ.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ