УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: "Одоо боллоо" уриатайгаар ирэх сарын 1-нд төв талбайд цуглана

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бид эрх баригчдаас хариуцлага нэхэн мэдээлэл хийлээ. УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр эсвэл маргааш нэн яаралтай зохион байгуулж үүссэн асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна. Монгол Улсын төр УИХ юм. Бид ийм үед амраад байж болохгүй. 300 мянга гаруй хүн халдвар авсан, хичээл сургууль эхэлсэн, хоёр жил хоригдсон, шатахуунгүй болсон ийм үед бид амраад байж болохгүй. Сонгуулиас хойш бид бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдсан үе байхгүй.

Тиймээс нэгдүгээрт УИХ-ыг яаралтай хуралдуулах шаардлага тавьж байна. Хоёрдугаарт Ерөнхий сайдыг хариуцлагаа хүлээ гэсэн шаардлагыг тавьж байна. Өнөөгийн Засгийн газраас шалтгаалж энэ бүгд бий болсон.

Өнөөдөр үүсээд буй шатахууны асуудал олон зүйлийн ердөө нэг илрэл. Цаана нь үүнтэй адил тэсрэхэд бэлэн олон асуудал бий.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүсэлт хүргүүлж байна. 2021 оны гуравдугаар сараас хойш 100 жилийн ой тэмдэглэж, одон медаль тарааж, сонгууль, уул овоо тахих нэрийдлээр халдвар тараах үндэслэлийг тавьсан. Үүндээ уучлалт гуйх хэрэгтэй. Төрийн өндөрлөгүүд яг одоо гадаадад томилолтоор явж байна. Бид урагшаа хилээ хаалгасан, хойноос шатахуунаа авч чадахгүй байна.

Өнөөдрийн хэмжээнд үүссэн нөхцөл байдлыг бүгд мэдэж байгаа. Түүнээс гадна малын шүлхий өвчин 13 аймагт тараад байна. Тиймээс Ардчилсан нам сөрөг хүчний хувиар дуу хоолойгоо илэрхийлж, хариуцлага нэхэж байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Бусад улс ковидын эрсдлээ тооцоод эдийн засгаа аваад явж байна. Манайд үүнийг хийхэд Монгол Улсын ЗГ, эрх баригчдад эрх мэдэл нь дутаагүй. Үндсэн хуулиас гадуур шахуу эрх мэдлийг нь өгөөд хоёр жил боллоо. Ковидын хууль нэрээр хүний нөөцийн томилгооноос эхлээд төсвийн мөнгийг дураараа захиран зарцуулах бүхий л эрх мэдэл нь байна. Гэвч нөхцөл байдал ийм байна. Төр засаг гэж байдаг бол ирээдүйн тухай биш юм гэхэд маргаашийн тухай бодож удирдах ёстой. Гэтэл зөвхөн өнөөдрөөр л удирдаж байна. Өнөөдөр үүсээд буй шатахууны асуудал нь зөвхөн олон зүйлсийн нэг илрэл. Цаана нь үүнтэй адил тэсрэхэд бэлэн олон асуудал бий. Энэ нь зөвхөн өнөөдрөөр л харж удирдсаны гай юм. Бид ард иргэдтэйгээ хамт тэмцэл өрнүүлэхэд бэлэн байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Эрх баригчид ард иргэдийг туйлдуулж байна. Одоо боллоо. "Одоо боллоо" уриатайгаар ирэх сарын 1-нд төв талбайд цуглана. Ковид нэрийдлээр зарцуулагдсан нийт 20 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зарцуулалт ил биш байна. Ковидын 5,1 их наяд төгрөгийн хөтөлбөрийн 2,4 их наяд төгрөгийнх нь тайлан байгаад 2,7 нь байхгүй байх жишээтэй.

Ардчилсан намын бүлэг дараах шаардлагыг тавьж байна.

  1. Шатахууны зах зээлийн үнэ, импортыг бүрэн чөлөөлөх
  2. ОХУ, БНХАУ хоёр улсад байгаа, мэргэжлийн бус Монгол Улсын Элчин сайд нарыг эгүүлэн татах
  3. Андлалын хөшөө, усан оргилуур гэх мэт  төсвийн мөнгөөр үр ашиггүй хөрөнгө оруулалт хийж буй луйврыг зогсоох
  4. Удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргаж, иргэдийн итгэлийг алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох гэсэн шаардлагуудыг биелүүлэхгүй бол аравдугаар сарын 1-нд Засгийн газрыг огцруулах бүх нийтийн тэмцлийг зохион байгуулна гэв.
Эх сурвалж: gogo.mn
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ