Нийслэлийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барилаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд Нийслэлийн 2020  оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах  тухай тогтоолын төслийг өргөн барилаа.

Энэ үеэр Хотын дарга “Монгол Улсын нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуульд заасны дагуу тогтоолын төслийг хууль, дүрмийн хүрээнд боловсруулан, өргөн мэдүүлж байна. Үүнд Нийслэлийн 2020 оны шуудын төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай саналыг боловсруулж, өргөн барьж байгаа юм. Үүнийг богино хугацаанд шийдэж өгөх хүсье” хэмээв.

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил дэлхий даяар эдийн засгийн хувьд хүндрэлтэй байна. Монгол Улсын эдийн засгийн ихэнх хувийг эзэлдэг нийслэлд ч энэ хүндрэл томоохон цохилт боллоо. Орлого багасаж, хөрөнгө оруулалт хумигдаж байна. Буурч байгаа орлого, түүндээ тааруулж төлөвлөсөн ажилд өөрчлөлт орж байгаа тул НИТХ  тодотголыг хэлэлцэнэ. 2022 онд ямар бодлогоор явах, эдийн засгийн ямар зөв алхам хийх вэ гэдэг томоохон шийдвэрийг нийслэлийн удирдлагууд эрх зүйн орчны хүрээнд гаргуулж чадлаа. Иймээс Хотын даргад НИТХ, нийслэлчүүдийн өмнөөс талархал илэрхийлье” хэмээн хэллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ