Өнөөдөр “Дэлхийн оюутны спортын өдөр” тохиож байгаа бөгөөд Монгол Улсын нийслэлд 2021 оны 9 дүгээр сарын 20-нд буюу энэ өдрөөр Монголын оюутны спортын холбоо /МОСХ/-ноос Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна.
ЮНЕСКО-гийн 2015 оны 11 дүгээр сарын Ерөнхий бага хурлын 38 дугаар чуулганы тогтоолоор жил бүрийн 9 дүгээр сарын 20-ны өдрийг “Дэлхийн оюутны спортын өдөр”- хэмээн тунхаглан, олон улсын хэмжээнд тэмдэглэхээр шийдвэрлэсэн юм.
Олон улсын оюутны спортын холбоо /ОУОСХ/ болон улс орнуудын тус байгууллагын гишүүн холбоод, Засгийн газрын байгууллагууд, Их дээд сургуулиуд хамтран 2016 оноос эхлэн энэ өдрөөр төрөл бүрийн ажил зохион байгуулан тэмдэглэх болсон.
Монголын оюутны спортын холбоо МОСХ -ноос өнгөрсөн хугацаанд 2016 онд Ази тивийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн VI тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион, 7 орны баг тамирчдыг өрсөлдүүлж байсан бол, 2017 онд Сайн дурын оюутны форум зохин байгуулсан.
Харин 2018 онд Монгол Улсын ИДС-ийн багш нарын спортын хэлэлцүүлэг болж, 2019 онд Универсиадын хичээл, спортын шинэ төрлийн үзүүлэх тоглолт явагдаж байлаа. Түүнчлэн 2020 онд “Бид хамтдаа” уриан дор “Оюутны буухиа гүйлт”-ийн тэмцээнийг Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан бөгөөд гүйлтийн зай нь 19 мянга 920 метрт явагдаж байсан юм.
Энэ жил МОСХ, Үндэсний БТДС-тай хамтран Монголын оюутны спортын V наадмын хүрээнд "Оюутны биеийн тамирын боловсрол, спортын хөгжилт" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ҮБТДС-ийн эрдмийн танхимд өнөөдөр nayhooзохион байгуулж байгаа юм.
Эх сурвалж: Montsame.mn