Жүжигчин Н.Ариунболд цахим хуудсандаа: Цаг хугацаа гэж ямар ч хурдан өнгөрдөг юм бэ дээ, саяхан би аавтайгаа хөтлөлцөнө гээд л гарыг минь булаацалдан эрхэлж, тэгвэл би ээжтэй гэж хоорондоо тоглож байсан 2 жаахан охидууд маань оюутан болоод алс холын Британи улсыг зориод нислээ ... Яг онгоц нисэх агшинд их сонин мэдрэмж төрлөө, уйллаа...сайхан газар эрдэм сурахаар явж байгаадаа гэж тайтгарлаа ...орой нь нойр хүрсэнгүй, нэг томоос том юм дутуу оргиод л ...охидоо их санаж бна даа ... ээдээ энэ аав нар ил хэлэхгүй ч элс шиг цаагуураа нураад , нулимс нь нуур шиг цаанаа мэлтэлздэг юм уу даа. Үр хүүхдүүдээ хань ижилээ хайраар дутаахгүй л байх хэрэгтэй...бүх айл хайр дүүрэн байг ээ.