Одоогоос 10 жилийн өмнө Шанхай хотноо болсон “Авьяаслаг хятадууд-2011″ шоунд Өвөрмонголын Хөлөнбуйраас ирсэн бяцхан хүү “Алсад суугаа ээж” дууг дуулж, үзэгчид төдийгүй шүүгчдийг уйлуулж олон хүний сэтгэлийг хөдөлгөж байсан билээ. Уудам хүү өдгөө 21 нас хүрч, сайхан эр болжээ.