Шинээр 2,433 тохиолдол бүртгэгдэж, 1,479 иргэн эдгэрчээ.
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2433 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас барсан тухай ЭМЯ-наас мэдээлэв.
Халдвар илэрсэн хүмүүсийн 850 нь Улаанбаатар хотод, 1552 нь орон нутагт, 31 нь зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн байна. Халдвартай 11 592 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 6772 нь хөнгөн, 3686 нь хүндэвтэр, 947 нь хүнд, 187 нь нэн хүнд байна.
Улсын хэмжээнд вакцины хоёрдугаар тунд хоёр сая 67 мянга 391 хүн буюу зорилтот бүлгийн 63.5 хувь хамрагджээ.