Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд ТТТ ХХК-ны Хэрэглэгчдэд үйлчлэх албаны ажилтан н.Алтанцоож, н.Лхамсүрэн, н.Ариунбуян, н.Пүрэвдорж нар иргэдийг угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажил үүргээ гүйцэтгэж яваад Монгол гэр шатаад хажуу байшингийн дээврийн хэсэгт гал авалцаж байсныг онцгой байдлын алба иртэл байшингийн дээврийг дотор талаас нь нурааж галыг иргэдтэй хамтарч унтраажээ.
Азаар хүний амь нас эрсдээгүй байна.