БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.УРТНАСАН ДОРНОГОВЬ, ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЛБАН ТОМИЛОЛТООР АЖИЛЛАХ ХҮРЭЭНДЭЭ ЗАМЫН-ҮҮДИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮСИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААНД ОРОЛЦЛОО

“Замын-Үүд” чөлөөт бүсэд  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 58.8 сая ам.долларын хөнгөлөлттэй̆ зээлээр 47 га талбай̆д авто зам, холбоо, цахилгаан, дулааны станц гэх мэт дэд бүтцийн барилга байгууламжуудыг ашиглалтад оруулаад байна. Мөн 68 хөрөнгө оруулагчид 101 га талбайг сонгон шалгаруулалтаар эзэмшүүлсэн.  Үүнд 7 га талбайд аялал жуулчлал, 47 га нь үйлдвэрлэл, 20 га талбайг худалдаа, үйлчилгээний зориулалтаар ашиглуулах бол агуулах, ложистиктийн чиглэлд 25 га талбайд төлөвлөжээ.

Чөлөөт бүс нь гаалийн татвар болон бусад татварын хувьд нутаг дэвсгэрийн гадна байгаад тооцогдож, аж ахуйн үйл ажиллагааны тусгай дэглэм мөрдөгдөх Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэсэг юм. Ингэж эрхзүй, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдсэнээр иргэн,  аж ахуй нэгжийн экспорт, импортыг дэмжихэд онцгой ач холбогдолтой гэж үзэж байгаа.

Тухайлбал хилийн чанадаас чөлөөт бүсэд импортолсон бараанд импортын гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвар ногдуулахгүй. Гаалийн нутаг дэвсгэрт татвар төлж орсон барааг чөлөөт бүсэд оруулахад төлсөн татварыг буцаан олгоно.  Чөлөөт бүсэд үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, ажил үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй зэрэг татварын тусгай дэглэмтэй. Чөлөөт бүсийг Үйлдвэрлэл, Аялал жуулчлал, Худалдаа үйлчилгээ, Тээвэр ложистик гэсэн үндсэн 4 үйл ажиллагааны чиглэлээр хөгжүүлнэ. Худалдаа, зочид буудал, аялал жуулчлалын үйл ажиллагааны газрын төлбөрийг эхний 5 жил 100 хувь, дараагийн 3 жилд 50 хувь хөнгөлөх юм.

“Замын-Үүдийн чөлөөт бүс нь 17 жил хүлээгдэж, ийнхүү тогтмол ажиллагаатай болж байгаа нь эдийн засгийн үр өгөөжийн хувьд чухал алхам болж байна. Тухайн бүс нутгийн хөгжлийг дагаад аялал жуулчлалын салбарт эерэг нөлөө олон гарна. Харин байгаль орчныг хамгаалах, хөрсний бохирдол, усны асуудал дагаад үүснэ. Иймээс эдгээр асуудлыг эхнээс нь дэд бүтэцтэй нь хамт шийдэх, тухайн бус нутгийн цөлжилтийг сааруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зориулалтын эко ариун цэврийн байгууламжийг шийдэх зэрэг асуудлаар орон нутагт албан томилолтоор ажиллаж байна. Энэ хүрээнд  Сум орон нутгийн удирдлагатай хамтран ажиллах, тухайн бус нутагт хэрэгжиж байгаа төслийн явц, үйл ажиллагаанд хяналт тавих, цөлжилтийн нөхцөл байдлыг газар дээр нь үнэлэн ажиллаж байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд энэ Н.Уртнасан онцоллоо.

Байнгын ажиллагаатай Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Т.Энхтүвшин, БОАЖ-ын сайд Н.Уртнасан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Веньруй нарын албаныхан оролцсон юм.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ