Одоогоос 30 жилийн дараа бид шавьжаар хооллодог болсон байх уу.
Дэлхийн нийт хүн ам 2050 он гэхэд 10 тэрбумд хүрнэ.
Хүн амын тоо нэмэгдэхийн хэрээр хүнсний хэрэгцээний мал аж ахуй, тариалангийн талбай ховордож, дэлхий нийтээр хоолны хомсдолд автах магадлалтай.
Өнөөдөр 2 тэрбум хүн шавьжийг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг.
Үүнд ихэнх нь экваторт ойр орших дулаан уур амьсгалтай, олон төрлийн шавьж амьдрах нөхцөл нь бүрдсэн улс орнууд багтдаг.
“Entomophagy” буюу шавьжийг хоол хүнсэндээ хэрэглэдэг байдлыг нэвтрүүлснээр дараах давуу талуудтай:
- Хоолны хаягдал багасна.
- 1 кг тэжээлээр авч болох уургийн хэмжээгээр шавьж нь үхрийн махнаас 12 дахин их.
- Мал, амьтдаас авдаг уургийг, шавьжаар орлуулснаар хүлэмжийн хийн ялгарал 10 дахин буурна.
- Шавьжийг хооллоход ус маш бага шаардагддаг ба мал аж ахуйд ашиглагддаг хэмжээнээс 13 дахин бага ус ашиглана.
- Шавьжаас гарч болох хаягдлыг бордоо болгон дахин ашиглах боломжтой.
- Мал аж ахуйд ашиглагддаг их хэмжээний зай талбай шаардлагагүй.
- Үхрийн гол мах, нуруу гэх зэрэг хэсэгчилсэн байдлаар биш, шавьжийг бүхлээр нь иддэг учир бүх шим тэжээлийг нь хүртдэг.
- Шавьжийг хоолны органик хаягдлаар хооллож болох тул хог хаягдлыг багасгах, дахин боловсруулахын зэрэгцээ, дэлхийн хоол тэжээлийн нөөцийг нэмэгдүүлнэ.
Дэлхий дээр идэж болох 2100 гаруй төрлийн шавьж бий. Шавьжийн төрөл болох сам хорхой, хясаа зэргээр бид хооллодог.
Шавьжид уураг, амин хүчил, өөх, төмөр, A, D, E, K, C болон B группын витаминууд зэрэг ашиг тустай олон минералууд байдаг.
Мал амьтдын тэжээл бэлдэхэд ашигладаг газар тариалан тэлсээр, хүчилтөрөгчийн үүсвэр болсон ойн бүсүүдийг устгаж байгаа зэрэг шалтгаанууд нь дэлхийн дулаарлын томоохон хүчин зүйлүүд болсоор байна.
Ой мод нь шигүү, газар нь үржил шимтэй, уур амьсгал нь тогтвортой, ус нь цэвэр, хог хаягдал бага, хүнсний үнэ нь хямд, хоол тэжээлийн дутагдал ховор байдаг.
Дэлхий ертөнцийн төлөө шавьжаар хооллоод нэг үзэх үү.