Гемангиома хэмээх ховор эмгэгтэй төрсөн Коди бүсгүй олон жил нүүрнийх нь талыг бүрхсэн мэнгэнээсээ болж зэрэмдэглэгдсэн царайтай явсан гэдэг. Английн нэртэй мэс засалчид охиныг зургаан нас хүртэл нь хагалгаанд оруулахгүй байхыг зөвлөж байсан тул аав ээж нь охиноо мэс засалд орох насанд хүртэл нь эмчилгээний төлбөрийг нь бүрдүүлэхээр хандивын аян өрнүүлсэн байна.
Аянаар хангалттай мөнгө бүрдмэгц эцэг эх нь заавал зургаан нас хүрэхийг нь хүлээлгүйгээр мэс засал хийлгэхээр шийдсэн ч Англи даяар зөвшөөрөх эмнэлэг олдсонгүй. Дэндүү эрсдэл өндөртэй болохоор тэр шүү дээ.
Ингээд олон эмнэлэгт хандсаар Нью Йоркын Рузвейлтын эмнэлэг л зөвшөөрч хагалгаанд орохоор болж эхний мэс заслыг охиныг нэг ой өнгөрөөд байхад нь хийж мэнгийг нь авчээ. Үүний дараа тодорхой хугацааны давтамжтайгаар үргэлжилсэн хэд хэдэн мэс засалд оржээ.
Охин сургуульд орсон ч царайны хэлбэр нь засагдаагүй байсан тул бусдын тоглоом шоглоомын бай болж байв. 15 нас хүрэхдээ 14 хагалгааны ард гараад байсан охин сая л нэг хүн төрхөө олсон гэдэг.
Гайхалтай нь энэ их урт удаан хугацааны турш хийлгэж байсан хагалгаануудынхаа нөлөөгөөр охин мэс засалч болж Кеттерингсийн эмнэлэгт ажилладаг бөгөөд ханьтай ч болж хуримаа хүртэл хийжээ.