Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа
ЭМДҮЗ-ийн 2021 онд шинээр баталсан "Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай" 03-р тогтоолыг хөрсөн дээр нь хэрэгжүүлэн иргэн-даатгуулагчдад хүргэн ажиллахад Эрүүл мэндийн байгууллагуудын оролцоо, гүйцэтгэх үүрэг хамгийн чухал байдаг.
Тиймээс ЭМДЕГ-аас гэрээт улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдэд 2021 оны ЭМДҮЗ-ийн 03-р тогтоолыг танилцуулах, цогц мэдлэг олгох, тогтоолыг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай зүйлсийн талаарх нэгдсэн сургалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газар, Тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газар болон Олон нийттэй харилцах хэлтэс хамтран Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн нийт эмч, мэргэжилтнүүдэд ЭМД-ын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүд, иргэдэд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт нэхэмжлэх, оношийн хамааралтай бүлэг, өртгийн жинг тооцох зэрэг олон сэдвийн хүрээнд ЭМД-ын нэгдсэн сургалтыг зохион байгууллаа.
Та байгууллагынхаа ажилтан, албан хаагчдад ЭМД-тай холбоотой онлайн болон биечлэн сургалт авахыг хүсвэл ЭМДЕГ-ийн Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 дугаарт ажлын цагаар холбогдон мэдээлэл аваарай.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ