Сайжруулсан түлшийг ирэх оны 4 дүгээр сар хүртэл 50 хувиар хөнгөлнө

Сайжруулсан түлшний үнийг 50 хувиар хөнгөлсөн Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулаад байгаа юм. Ингэснээр энэ оны 4 дүгээр сарын 1 хүртэл үйлчилж буй 50 хувийн хөнгөлөлтийн үнийг ирэх оны 4 дүгээр сарын 1 хүртэл сунгаад байна. Ингэснээр нийслэлийн гэр хорооллын айл өрх сайжруулсан шахмал түлшийг 2022 оны 4 дүгээр сар хүртэл тал үнээр худалдан авна. Түлшний тал үнийг "Эрдэнэс Тавантолгой" ХК хариуцан төлсөн хэвээр байх юм. Мөн ААН-үүд, өрхүүдийн цахилгаан, дулаан, ус, хогны мөнгийг энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл төрөөс даах юм. Засгийн газрын өнгөрсөн оны 211 дүгээр тогтоолд дээрх хөнгөлөлт чөлөөлөлтийг энэ оны 7 дугаар сарын 1-нийг хүртэл хэмээн тусгаад байсныг 2021 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хэмээн өөрчилсөн юм. Цахилгаан, ус, дулааны мөнгийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ хариуцсан хэвээр байгаа юм.

 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ