З.МЭНДСАЙХАН: НАМРЫН УРГАЦ ХУРААЛТАД БҮХ НИЙТЭЭРЭЭ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА

Засгийн газрын 2021 оны 8-р сарын 11-ний өдрийн хуралдааны ургац хураалтын бэлтгэл ажилтай холбоотой шийдвэрийг сайд З.Мэндсайхан танилцууллаа.

Энэ онд улсын хэмжээнд нийтдээ 616 мянга га-д тариалалт хийсэн. 416.8 мянган га-д үр тариа, үүнээс 385.1 мянган га-д улаанбуудай, 19.1 мянган га-д төмс, 9.4 мянган га-д хүнсний ногоо, 86.4 мянган га-д тосны ургамал, 80 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ тариалсан. Намрын ургац хураалтын ажилд ажиллах хүн хүчний хэрэгцээ шаардлага урьд жилүүдийнхээс илүү буюу урьдчилсан байдлаар 8 мянга гаруй хүнийг гэрээгээр авч ажиллуулах хүсэлтийг орон нутгаас ирүүлээд байна. Тиймээс их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, залуучууд сонсогч, цэргийн алба хаагчид, ажлын байр хайж буй иргэдийг ургац хураалтад хамруулах чиглэлийг Засгийн газраас өглөө.

Ургац хураалтын ажилд оролцох иргэдийг үнэ хөлсгүй ажиллуулна гэсэн ойлголт биш, аж ахуйн нэгжүүдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаад өдөрт дунджаар 50 орчим мянган төгрөгийн цалин урамшуулалтай ажиллана гэдгийг сайд З.Мэндсайхан онцлоод ургацын талбайд очиж, тариаланчдынхаа бий болгосон баялгийг хураалцах ажилд бүх нийтээрээ оролцохыг уриалсан юм.

Мөн энэ зун орсон хүчтэй аадар бороо, үерийн улмаас ургац тээвэрт ашиглагдах улсын болон орон нутгийн чанартай зам гүүрийн эвдрэл, гэмтэл их гарсан учир авто замын эвдрэл гэмтлийг шалган тогтоож, ургац тээврээс өмнө засварын ажлыг дуусгахаар шийдвэрлэлээ.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ