Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгож нэг хүүхдэд ногдох зардал 900 төгрөг байсныг 1500 болгож нэмэгдүүлэх шийдвэр гарсан бөгөөд 6-9 дүгээр ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлыг 2022 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 1,800 төгрөг байхаар тус тус тогтоолоо.
Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийгмийн шинж чанартай олон асуудлыг давхар шийдэж ирсэн юм. Сургууль дээрээ цайлдаг болсноор хүүхдүүдийн хичээлдээ ирэх сонирхол нэмэгдсэн болохыг судалгаанаас харж болно. Тэгвэл энэ идэвхийг улам нэмэгдүүлэх, сурагчдад шим тэжээлтэй хоол хүнс хэрэглүүлэх энэ ажлыг дахин нэг алхам урагшлууллаа.