ХӨВСГӨЛ НУУРЫН ЭКОСИСТЕМИЙН БОХИРДЛЫН ЭРСДЭЛИЙН СУДАЛГАА ХИЙЖ, НУУРТ ЖИВСЭН МАШИН ТЕХНИКИЙГ ТАТАН ГАРГАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХАТГАЛ ТОСГОНД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа гаргасан 117-р захирамжаар байгуулагдсан Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн даргаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд даргаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ажиллаж ажлын хэсгийн бүрэлдэхүүнд уг ажиллагааг гардан зохион байгуулах Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын Генерал Г.Ариунбуян болон Хөвсгөл аймгийн засаг дарга Ш.Идэрбаясгалан холбогдох албаныхан ажиллалаа. Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах цогц ажлын хүрээнд эхний ээлжид Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гарахаар төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд аврагч, шумбагчид нуурт живсэн хөлгийн нарийвчилсан хэмжилтүүдийг хийж, нөхцөл байдлыг үнэлэх, шаардагдах техник хэрэгслийн тооцоо судалгааг гаргана. Мөн БОАЖЯ -ны Усны бодлого зохицуулалтын газрын мэргэжилтнүүд шаардлагатай 5-6 цэгт усны дээж авч шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ