Б.ОТГОНСҮХ: ЭРЭЭН-УЛААНБААТАРЫН АЧААНЫ ҮНЭ 10 САЯ ТӨГРӨГ БОЛЖ, ГУРАВ ДАХИН БУУРЛАА

Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгонсүх,  Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Л.Эрдэнэчулуун, Хилийн 0108 дугаар ангийн захирагч хурандаа В.Намхайнямбуу, Замын-Үүд дэх авто тээврийн үндэсний төвийн дарга Ж.Сүхбаатар, ГИХГ-ын Дорноговь дахь газрын дарга Д.Эрдэнэбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгонсүх "Замын-Үүдийг гаалийн газар иргэддээ 12 хяналтын бүсээр үйлчилгээ үзүүлж 08-22 цаг хүртэл ажиллаж байна. Хяналт шалгалт, ариутгал халдваргүйжүүлэлтийг цаг тухайд нь хийж, ачаа барааг өдөрт нь эздэд нь олгож байна.  Энэ 20 гаруй өдрийн хугацаанд нийт импортын бараа бүтээгдэхүүн 50-60, экспортынх 10 орчим хувиар нэмэгдсэн байна. Гаалийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэд гаалийн хяналт шалгалтыг өдөртөө авах боломж бүрдсэн. 50 мянган тонн орчим ачаа Эрээний гааль дээр бөөгнөрсөн байсан бол өнөөдрийн урд хилийн боомт дээр 20 мянган тонн орчим ачаа үлдээд байна. Энэ 20 мянган  тонныг энэ сардаа багтаагаад авбал хэвийн горимдоо шилжинэ гэж тооцож байна. Иргэдэд тулгамдаад байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг гурван дахин бууруулахаар боллоо гэлээ. Хилийн 0108 дугаар ангийн захирагч хурандаа В.Намхайнямбуу  "2021 оны наймдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тээврийн жолооч нартай хариуцлагын гэрээ байгуулж, дараалалд байгаа БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хүртэлх тээврийн хөлсийг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тогтоож жолооч нартай гэрээ байгууллаа. Өнөөдрөөс эхлэн эхний 90 автомашиныг улсын хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна" гэлээ. Замын-Үүд дэх Авто тээврийн үндэсний төвийн дарга Ж.Сүхбаатар "Жолооч нар хариуцлагын гэрээнд хариуцлагатай хандаж хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй. Энэ үйл ажиллагаанд хууль хяналтын байгууллага хяналт тавина. Эрээн-Улаанбаатар хүртлэх тээврийн зардлыг 10 сая төгрөгөөс хэтрүүлсэн тохиолдолд манай сумын тагнуулын байгууллагын 70527305 гэсэн утсаар иргэд мэдээлэл өгч болно. Гэрээний үүргээ биелүүлээгүй нь хуулийн байгууллагаар тогтоогдсон тохиолдолд Замын-Үүд дэх Авто тээврийн үндэсний төвөөс улс хоорондын Б зөвшөөрлийг олгохгүй байх хүртэлх арга хэмжээ зургаан сар буюу түүнээс дээш хүртэлх хугацаагаар авна" гэв.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ