Тэрбээр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрж, Ерөнхий боловсролын сургуулиа дүүргэсний дараагаар хуучнаар Радио телевизийн улсын хороо буюу Монголын үндэсний олон нийтийн радио телевизид туслах найруулагчийн туслахаар орж, ажил амьдралын гараагаа эхлүүлж байв. Тэртээ 1992 онд тус телевизээр гарч байсан "Халтар царайт" киноны Мигель Ангелд дуу оруулсан билээ. Түүнийг 2017 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнасан байдаг. Тэрээр тухайн үед шагнал авдаг өдрөө зүрхний хагалгаанд орж байжээ.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамтран ажиллагсдад гүн эмгэнэл илэрхийлье.