Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр 602 хүний сорьцод коронавируст халдвар илэрчээ.
Тодруулбал, нийслэлд халдварын 514 тохиолдол, аймаг, орон нутагт 88 тохиолдол бүртгэгджээ.
Ингэснээр манай улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 10 280 болж байна.
Өнгөрсөн 24 цагт 282 хүн эмнэлгээс гарснаар, нийт нийт эдгэрсэн хүний тоо 5931 боллоо. Өнөөдрийн байдлаар 2119 хүн эмчлүүлж байгаагаас 12 хүний биеийн байдал маш хүнд байна. Биеийн байдал хөнгөн 1811, хүндэвтэр 244, хүнд 52 хүн байна.