Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр 486 хүний сорьцод коронавируст халдвар илэрчээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, ЗӨСҮТ, Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж буй явуулын лаборатори, НЭМҮТ, Улсын нэгдсэн төв эмнэлэг, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол, БЗД, СХД, СБД, Дархан, Ховд, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Архангай, Орхон аймгийн 21 лабораторид нийт 11 846 хүнд шинжилгээ хийсэн байна.
Эдгээр тохиолдлын 391 нь Улаанбаатар хотод, 93 нь найман аймагт бүртгэгджээ.
Манай улсад өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 9327 болж байна. Үүнээс дотоодын халдвар 8788, Улаанбаатарынх 7657, аймаг, орон нутгийнх 1131 болжээ.