Улсын Дээд шүүх дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрээр хар тамхины хэрэгт холбогдсон дуучинд хорих ял эдлүүлсэн билээ. Түүнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэрэгт буруутгасан.
Эргэн сануулахад, дуучин Б.Амархүү нь 2019 оны есдүгээр сарын 19- 20-нд шилжих шөнө нэгэн зочид буудлын гадна зогсоолын талбайд өөрийн машиндаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баригдсан юм.
Тэгвэл тэрээр тодорхой хугацаанд ял эдэлж дуусаад гарч ирсэн бөгөөд эхнэр хүүхдийн хамт аз жаргалтай явна. Эр нэг алдаж Эрэг нэг нурдаг гэдэг. Олон түмнийхээ итгэл сэтгэлийг ахин бүү алдаарай Амархүү минь...