"COVID-19" халдварын тохиолдол 575-аар нэмэгджээ

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр коронавируст халдварын  575 тохиолдол илэрчээ. Энэ нь дотоодод халдвар илэрснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораториудад өчигдөр нийт  13 210 хүнд шинжилгээ хийжээ.

Манай улсад өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын нийт батлагдсан  тохиолдол 7589 болж байна. Үүнээс дотоодод бүртгэгдсэн нь 7052, Улаанбаатарынх 6268, аймаг, орон нутгийнх 724 болжээ.

Шинээр илэрсэн тохиолдлын 400 нь Улаанбаатар хотод, 174 нь орон нутагт бүртгэгдсэн бол гуравдугаар сарын 18-нд Франкфуртын онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнээс халдвар илэрснээр зөөвөрлөгдсөн тохиолдол 427 болж байна.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ