“Олон улсын театрын өдөр” тохиож байна
Дэлхийн улс орнууд жил бүрийн 3 дугаар сарын 27-ныг “Олон улсын театрын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ.
Жил бүрийн энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлаг сонирхогчдын баярын өдөр юм.
Хүн төрөлхтний соёлын үнэт өв болсон театрын урлаг үүсэж хөгжин өнөөдрийг хүрэхдээ хэдэн мянган жилийг үджээ. “Театр” хийгээд театрын урлаг бүхий л цаг үеийнхээ туршид хүн төрөлхтний оюун санааны эх булаг болон оршин тогтнож амьдралын үнэ цэнэ, хүний мөн чанар, хөгжил дэвшлийн уриа цуурай, сайн сайхны мөнхийн дуулал болсоор байна.
Улсын драмын эрдмийн театрын хамт олон энэхүү баярын өдрөө угтаж жил бүрийн гуравдугаар сарыг “Сонгодог жүжгийн өдрүүд”-ээр зарлаж өөрийн урын сан дахь дэлхийн сонгодог бүтээлээс сор болсон жүжгүүдээ дээжлэн авч үзэгч түмэндээ өргөн барьдаг уламжлалтай. Сүүлийн хоёр жилийн хувьд Коронавирус гарсантай холбоотой ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулаагүй юм.
Зөв
Тэнэглэл
Харамсалтай
Савж уналаа
Буруу
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.