Коронавирусын халдварын 437 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр 437 хүнээс коронавирус илэрчээ. Энэ нь коронавируст халдвар дотоодод бүртгэгдсэнээс хойш нэг өдөр илэрсэн хамгийн өндөр тохиолдол боллоо.

ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораториудад өчигдөр нийт  14 936 хүнд шинжилгээ хийжээ.

Шинээр илэрсэн тохиолдлын 370 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол орон нутагт 67 тохиолдол батлагджээ. Тодруулбал,  Хөвсгөл аймагт 5, Дархан-Уул аймагт 6, Орхонд 18, Дорноговьд 3, Төв аймагт 26, Өвөрхангайд 3, Хэнтий аймагт 6 хүнээс халдвар илэрчээ.

Ингэснээр манай улсад өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 6332 болж байна. Үүнээс дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол нь 5796, Улаанбаатарынх 5287, аймаг, орон нутгийнх 509 болжээ.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ