2010 оны 04 сарын 14-ны өдрийн 63-р зарлигаар Мод тарих үндэсний өдрийг Цахиагийн Элбэгдорж санаачилж Монголчуудын мод тарих сэтгэлгээнд өөрчлөлт хийх анхны алхмыг хийсэн.
Монгол улс мод тарих үндэсний өдөртэй болсон дэлхийн 33 дахь улс болсон юм.
Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2016 онд 2.4мкв байсан бол 2020 онд 5.7мкв болон хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж. Тэгвэл 2021-2024 онд энэ хэмээг 8.8мкв болгон нэмэгдүүлэх юм. Ногоон байгууламжийг нэмэгдүүлж орчны бохирдлыг бууруулах хүрээнд 2016-2020 онд нарс 10037 ширхэг, гацуур 3516 ширхэг, шинэс 500 ширхэг нийт 14053 ширхэг шилмүүст мод тарьсан бөгөөд ургалт 98 хувьтай байна.
Мөн 2019 онд агро технологийн дагуу нийт 2788 ширхэг бортоготой гацуурыг тарьжээ. Эдгээрийн ургалт 90 хувьтай байгаа аж.
Нийслэлийн ногоон байгууламжид нийтдээ 17 овог, 37 төрөлд хамаарах 75 зүйлийн 1.204.737 ширхэг мод, сөөг 424 га талбайд ургаж байна.
1 га талбайн ногоон байгууламж нь агаарын хэт халалтыг өдөрт 3 тонн хүлэмжийн хийг шингээдэг аж. Хотын ногоон байгууламж 424га болж нэмэгдсэн нь өдөрт 1272 тонн хүлэмжийн хийг шингээж агаарыг цэвэршүүлж байна.