Өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр 285 хүнээс коронавирус илэрчээ. Энэ нь коронавируст халдвар дотоодод бүртгэгдэж эхэлснээс хойших хамгийн их үзүүлэлт болж байна.
Манай улсад өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 5895 болж байна.
Сүүлийн 24 цагт 97 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4044 болжээ. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 68.6 хувийг эзэлж байгаа юм.
Коронавирусны улмаас нийт 1391 хүн эмчлүүлж байгаагаас 1169 нь хөнгөн, 195 нь хүндэвтэр, 121 нь хүнд, зургаан хүний биеийн байдал нэн хүнд байдалтай байгаа аж.