ЭМЯ-ны мэдээллээр өнөөдөр буюу 2021.03.18-ны өдөр 17044 хүнд шинжилгээ хийснээс ковид-19 халдварын 158 тохиолдол илэрч нийт тохиолдол 4498 боллоо.
Мөн коронавирусийн халдвартай, эмчлүүлж байсан 89 настай хүн нас барсан бөгөөд архаг хууч өвчин хавсарсан эмгэгтэй байсан ажээ. Одоогоор 1201 хүн эмчилгээнд байгаа аж.
Гадаадаас зөөвөрлөгдсөн халдвар илрээгүй байна. Өнөөдрийн 158 халдварын 149 нь Улаанбаатарт, аймаг орон нутагт 9 буюу Хөвсгөлд 7, Төв аймагт 2 халдварын тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр аймаг орон нутагт илэрсэн халдварын тоо нийт 358 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 81 хүн эдгэрчээ.