Шинээр Коронавирусын 169 тохиолдол бүртгэгдлээ

Өчигдөр улсын хэмжээнд 19,318 хүнд шинжилгээ хийжээ. Шинээр илэрсэн халдварын тохиолдол  169 хүний хариу эерэг гарсан бөгөөд бүгд Улаанбаатарт бүртгэгджээ.

Ингэснээр улсын хэмжээнд илэрсэн халдварын тоо 3833 боллоо. Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн 169 тохиолдлын 156 нь ойрын хавьтал, 13 хүний халдвар хаанаас авсанг тогтоохоор тандалт, судалгааны ажлыг үргэлжлүүлж байгаа ажээ. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 156 хүний 136-д эхний шинжилгээгээр, 18-д нь хоёр дахь шинжилгээгээр, хоёр хүнд гурав дахь удаагийн шинжилгээгээр вирус илэрсэн байна.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярайн эмэгтэйчүүдийн хоёрдугаар төв, Завхан, Төв аймагт одоогоор 861 хүн эмчлүүлж байгаагаас 811 хүний биеийн байдал хөнгөн, 42 нь хүндэвтэр, зургаан хүн хүнд, хоёр хүний биеийн байдал нэн хүнд байдалтай байгаа аж.

Сүүлийн 24 цагт 48 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 2955 буюу халдвар авсан хүмүүсийн 77 хувь нь эдгэрлээ.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ