“Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайхан өнөөдөр БНСУ-д эмчлүүлж ирээд удаагүй байгаа билээ. Тэрээр ходоодны хорт хавдраар өвдсөн бөгөөд нэгдүгээр сарын 13-нд бие нь муудаж, 19-ний өдрийг хүртэл "Сонгдо" эмнэлэгт эмчлүүлсэн юм. Энэ хооронд биеийн байдал нь хүндэрсэн хүүхдүүдэд ч мөн өөрийн биеэр хагалгаа хийсэн билээ.
Тэрээр хагалгаанд орж ирээд удаагүй байгаа ч гэсэн ажлаа хийсээр байгаа талаараа цахим хуудсандаа нийтэлжээ.
Б.Болдсайхан эмч: Сонгдо “Зүрх мартахгүй” төсөл: энэ 7 хоногт 7 хүүхэд зүрхний мэс засалд орлоо. Сайн болсон, сая 1 нь дууслаа ... Ирэх 7 хоногт 6-7 орох хувиар гараад эхний гурав нь хэвтлээ" гэжээ.